УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийднэ

17/04/2020 371

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Эдгээр асуудлын дөрөвдүгээрт УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр оруулсан байна. Б.Батзориг энэ сарын 3-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Харин уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ. 

Дөрөвдүгээр сарын 17-ны Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 
  2.  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;  
  3. Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал; 
  4. Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал;  
  5. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; 
  6. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;  
  7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 
  8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах талбайд газрын зөвшөөрөлтэй 50 орчим айл бий | DAAM.MN

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 2022 оны төсвийн тухай, Нийгмийн

26/10/2021

Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө АТГ-т хэргээ илчилсэн | DAAM.MN

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан х

26/10/2021