Лам амиа алдсан хэрэгт шүүгчийг шалгаж байна

20/04/2020 534

Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчийг нэг иргэний амиа алдсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ сарын эхээр тус аймагт үйл ажиллагаа явуулдаг бурхны шашны нэгэн хийдийн лам цаг бусаар нас барсан аж. Тэрбээр шүүгчийнд очиж сархад хүртсэн юм байна. Улмаар орон сууцынх нь цонхоор унасан гэнэ.

Энэ талаар тус аймаг дахь Цагдаагийн газрынхнаас лавлахад “Манайд энэ хэргийг шалгаагүй. Харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа. Бид энэ талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин АТГ-ынхан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албын татах буулгаснаас хойш шүүх, прокурор, тагнуул, цагдаагийнхны үйлдсэн гэмт хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгадаг болсон билээ.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022