ЭМЯ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутанаас дахин нэг халдвар илэрлээ

20/04/2020 547

Өнөөдрийн байдлаар манай улсад 1229 хүн ажиглалтад байна. 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна.

Хоёр лабаортаорид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлаагдсан 16 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн хүн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол илэрсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш гадаадын 17 орноос Монголын 98 иргэн холбогдож утсаар зөвлөгөө авсан. Гадаадад 13 монгол иргэн “COVID-19” халдвар авснаас Швейцарьт хоёр, Швед улсад хоёр хүн тус тус эдгэрч, шинжилгээний хариу сөрөг гарч, гэрийн тусгаарлалтад байна. Мөн БНСУ-д хоёр хүн эмчлэгдэж байна. 

Манай улсын 3 иргэн ОХУ-д, Ирландад 4 хүн халдвар авсан байгаагаас эдгээр хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дуусч, давтан шинжилгээний хариугаа хүлээж байнгааг ЭМЯ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021