ШӨХТГ-аас Шатахууны чанар, дутуу шахалтанд шалгалт хийж эхэллээ

20/04/2020 423

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Шатахуунтай холбоотой иргэдээс ирж байгаа санал гомдлын дагууШӨХТГ, НМХГ, АМГТГ, Стандарчлал хэмжил зүйн газраас ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна

Нийгэмд хэрэглэгчдийг бухимдуулж, авто машин эзэмшигчдийг хохироож байж болзошгүй гэж үзэн дээрх асуудлын хүрээнд хяналт шалгалтыг эхлүүлж байгаа. Хяналт шалгалтын 2 ажлын хэсэг гарч шатахуун жижиглэнгээр борлуулж буй газруудад түүврийн аргаар хяналт шалгалт хийнэ.  

Өнөөдрөөс эхлэх /2020.04.20/ шалгалт коронавирусийн халдварын тархалттай байгаа үед явагдаж байгаагаараа онцлог. Хяналт, шалгалтын ажлын хэсэгт АМГТГ-ийн төв лабораторийн ажилчид багтаж байгаа. Шалгалтын дүнг ирэх 7 хоногт танилцуулна гэж  ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэллээ. 

Түүнчлэн ШӨХТГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгалтын явцад хамт явж, олон нийтийн төөрөгдөж байгаа асуудлын хариуг тодорхой болгоход хамтран ажиллахыг хүслээ. 

Холбоотой мэдээ

Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийг “хага зүсээд” яваад өгөв | DAAM.MN

Өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргийг

21/10/2021

Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо | DAAM.MN

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог б

21/10/2021

НОК: Хүнд хэлбэрийн оноштой өвчтөний тоо нэмэгдэж байна | DAAM.MN

НОК-оос цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулал

21/10/2021