
Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажил орон даяар эхэлж ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн биржтэй хамтран 1 кг ноолуурын үнийг тогтоогоод байна.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад -105.000 төгрөг, Архангай, Хөвсгөл аймагт – 90.000 төгрөг, Өмнөговь аймагт – 80.000 төгрөг, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад – 75.000 төгрөгөөр худалдаж авах үнэ тогтоогоод байгаа бол бусад 12 аймгаас 85 мянган төгрөгөөр худалдаж авах нь.
Малчидтай ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ноолуур худалдан авсан Санхүүгийн баримтаа үйлдэн, Ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж, тус жагсаалтын дагуу бодлогын гэрээ байгуулсан, банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан ААН-нь уг баримтуудыг бүрдүүлэн сумын ХААТ-ийн мэргэжилтнээр тулган баталгаажуулж, баталгаажуулсан баримтын бүрдлийг зээлдүүлэгч банкинд хүргэснээр ноолуурын төлбөрийн санхүүжилт шууд малчдын данс руу шилжинэ.