Л.Болд: МАНАНгийн хамгийн эхний том аллага бол С.Зориг байсан | ДААМ.МН

20/04/2020 1498

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд нар өнөөдөр ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн, цогт эх оронч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Ж.Батзандан хэлэхдээ “1990 онд С.Зориг агсны зорилт юу байсан бэ гэдгийг бид үргэлж бодож байх ёстой. Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, жинхэнэ бодит ардчиллыг монголд цогцлоох зорилготойгоор манай Л.Болд гишүүн, С.Зориг агсан, Монголын ард түмэн төв талбайдаа жагсаж байсныг бид мэднэ. Авлигажсан, оффшоржсон, 30 гэр бүлийг баян болгодог ардчилал монголд хэрэггүй. Жинхэнэ, шударга ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө ШИНЭ нам зүтгэх болно” хэмэн мэдэгдлээ.УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.БолдС.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчин, захиалагч, түүний ар талд байгаа гадна, дотны хүчнүүд бүгд сул чөлөөтэй явж байна. Энэ бол МАНАНгийн хамгийн эхний том аллага байсан.

С.Зориг өөрийнхөө амиар маш олон хүний амь насыг хамгаалсан шүү. Хэрэв тухайн үед монголын ард түмэн энэ талбайг дүүртэл цуглаагүй бол дараагийн олон олон Зоригийг устгах байсан. Монголын тусгаар тогтнолын төлөө, эрх чөлөөний төлөө гэсэн хүн бүрийг устгаж, монголыг эрхшээлдээ оруулах хуйвалдааныг С.Зориг өөрийнхөө амиар хаасан. Энэ хөшөө Төрийн ордон руу хараад “Та нар намайг алсан юм биш ээ. Монголын эрх чөлөөг, ирээдүйг устгалаа. Тэр хүмүүсийг олоод, шийтгэлийг нь өгөөч ээ” хэмээн ширтээд зогсож байна. Короногоос болж бидний тэмцэл хоёр гурван сараар саатлаа. Тэгэхдээ бидний тэмцлийн хурц үзүүр мохохгүй, үргэлжлүүлэн тэмцэх болно. Та нар айцгаа, яргачид аа. Монголын ард түмэн та нартай тооцоогоо бодно” хэмээн эрс хатуу анхаарууллаа.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022