
Коронавирусийн тархалтын улмаас манай улс экспортод гаргах гол нэрийн түхий эдүүдээ төлөвлөсөн хэмжээнийхээ дагуу гаргаж чадахгүй байна.
Энэ онд манай улс 890 мянган тонн газрын тос олборлож экспортод гаргахаар төлөвлөжээ. Үүнээс нийтдээ 335.6 тэрбум төгрөгийн орлого олж улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.
Гэвч энэ сарын 15-ны байдлаар дөнгөж 65.4 мянган тонн газрын тос олборложээ. Үүнийхээ 46.1 мянган тонныг нь экспортолж 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулсан байна.