
ҮХЦ-ийн нэр бүхий гурван гишүүнийг шалгуулахаар прокурорт хандаж байгаа гэдгийг тус намын дарга Ж.Батзандан мэдээллээ.
Тус намаас
- Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн тухай зарим асуудал, ҮХЦ-ийн нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах тухай
- УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулах тухай санал
- Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл зэрэг асуудлаар хуралдсан байна.
Хоёр дахь асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой маш олон өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Гэхдээ үүнээс хамгийн чухал нь буюу гишүүний тангарагийг өөрчлөх саналаа оруулж байна. Гишүүн тангараг өргөхдөө “нийт иргэн улсын эрх ашгийг” гэснийг хасах ёстой гэж үзэж байна.” гэлээ.