Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн иргэнийг эрэн хайж байна

28/04/2020 735

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн 60 настай Б Сэлэнгэ голд загасчилж яваад живжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир  багийн “Улаан жирээ” гэдэг газар тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загасчилж яваад живсэн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 18:37 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 20:24 цагт Зүүнбүрэн суманд очиж дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 01-нээс  зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихыг хуулиар хориглодог.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022