Автомашин шатаж, дөрвөн хүн амиа алдсан ноцтой хэрэг гарлаа

28/04/2020 725

Зам тээврийн ослын улмаас автомашин шатаж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн “Өехий” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан  иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн дөрвөн зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн осол гарсан байна.

Уг ослын улмаас автомашин шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны 22:13 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 22:28 цагт очиж, таван минут ажиллаж унтраасан ч 36 настай, эрэгтэй О, 37 настай, эрэгтэй Г, 38 настай, эрэгтэй О, 40 настай, эрэгтэй М нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэрэмжлүүлэг

Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцох болон орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022