
Эрүүл мэндийн сайд Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа мэдэгдлээ. Тэрээр Сайхан мэдээ:
1. “Хөдөлмөрийн . . .хүнд нөхцөлд хамаарах жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч,хүүхэд,нярайн эмч,сувилагчид үндсэн цалингийн 10%-тай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг Засгийн газар дөнгөж сая гаргалаа.
2. 2016 онд сүрьеэгийн эмч,мэргэжилтнүүдийн цалинг 30% нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг,тасаг,амбулатори,тандалт судалгааны нэгжийн эмч,нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн,сувилагч,лаборатори болон рентген туяаны техникч,эм зүйч,ариутгагч,асрагч,үйлчлэгч нар 30%-ийн нэмэгдэл авах тогтоол гарлаа. Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явнаа. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна.
