Баянбүрдийн тойргоос-Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх замыг өнөөдөр хаана |ДААМ.МН

29/04/2020 450

Баянбүрдийн тойргоос-Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр орой 23:00 цагаас хаана.

Тус зам нь 1988-1989 оны хооронд троллейбусны шугам явуулахаар анх баригдсан. Үүнээс хойш Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр жил бүр урсгал засвар хийгдэж байсныг энэ онд шинэчлэхээр төлөвлөсөн байна. Засварын ажлын хувьд инженерийн шугам сүлжээний сэтэлгээ, хуучин асфальтбетоныг дахин боловсруулах аргаар шинэчлэх, нэмж хоёр үе асфальтбетон хучилт хийхээр төлөвлөж буй аж.

Замыг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 11-ний өдрийн хооронд хаана. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигчдыг авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

Холбоотой мэдээ

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв | DAAM.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21

21/10/2021

Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэгцлэхийг анхааруулав | DAAM.MN

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэ

21/10/2021

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ | DAAM.MN

“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага

21/10/2021