ЭМЯ: Мягмар гарагийн байдлаар АНУ-д 58,000 гаруй хүн амиа алдлаа

29/04/2020 402

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

АНУ

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 3 сая гаруйд хүрсэний 1 сая гаруй нь дангаараа АНУ-д бүртгэгджээ. Тус улсад өдөрт дунджаар 20,000 гаруй халдвар бүртгэгдэж байгаа ч тархалтын хурд саарч байна гэж үзэж байна.

Мягмар гарагийн байдлаар АНУ-д нийтдээ 58,000 гаруй хүн өвчний улмаас эндсэн байна.

Муж улсаар нь ялгаж харвал Нью-Йорк, Нью Жерси, Массачуасет, Калифорни, Иллонай халдварын тоогоор тэргүүлж байна. Иллонай муж улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,219 шинэ тохиолдол, 142 нас баралт бүртгэгджээ. Тус муж улсад нийт батлагдсан тохиолдол 48,000 гаруй байгаагаас 2,100 гаруй нь эндсэн байна.

Сингапур

Сингапурт өчигдөр 528 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 14,951 болжээ. Халдварын дийлэнх нь гадаадын цагаач ажилчдын дунд байна.

БНСУ

БНСУ-д өчигдөр 9 шинэ тохиолдол, нас баралт 2 бүртгэгджээ. Солонгосын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр COVID-19-ийн халдвар авсан хүн ямар нэг шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө вирусийг бусдад халдварлуулах чадвар маш өндөр байгаа ба нийт халдварын тохиолдлын 40 гаруй хувь нь халдварын шинж тэмдэг илрээгүй хүнээс халдвар авсан байна гэжээ.

Шинэ кластер халдвар үүсэхээс сэргийлж БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг бүртгэлтэй болон бүртгэлгүй иргэдийн гадаадын ажилчдын орон байр, орчны нөхцөл байдал нь  халдвар хамгааллын дэглэмд нийцэж буй эсэхийг хянах асуудал сөхөгдөж байна. Тухайлбал, тус улсад ирсэн гэртээ карантинд байх ёстой гадаадын зарим улсын ажилчдад хяналт тавихад оршин суугаа байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байжээ.

Түүнчлэн БНСУ-д эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүнд амны хаалт олгохгүй  байгаа нь тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн тэн хагасыг орхигдуулж байгаа талаар мэдээлжээ.

Япон

Японд өчигдөр 282 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 112 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Тус улсын нас баралтын тоо 426 байна. Тус улсын хувьд шинжилгээний хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа. Үүний үр дүнд өчигдрийн байдлар 232,000 гаруй PCR шинжилгээ хийгдсэнээс 13,800 гаруй тохиолдол эерэг гарчээ.

БНХАУ

БНХАУ-д Мягмар гарагт коронавирусийн халдварын 22 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 21 нь зөөвөрлөгдсөн байна. Нэг нь дотоодын халдвар буюу Гуадунг аймагт бүртгэгджээ. Шинж тэмдэггүй 26 тохиолдлыг шинээр бүртгэсэн. Нийтдээ 993 шинж тэмдэггүй тохиолдлыг эмнэлгийн хяналтад ажиглаж байгаа талаар мэдээлжээ. БНХАУ-ын нийт халдварын тохиолдлын тоо 82,858 үүнээс 77,578 хүн эдгэрч, 4,633 хүн эндсэн байна.

Герман

Герман улсад Мягмар гарагт халдварын 1,144 шинэ тохиолдол, 163 нас баралт бүртгэгджээ. Эдгэрсэн тохиолдлын тоо 117,400. Нас баралтын түвшин 3.8 хувьтай байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд нийт тохиолдлын 50 хувьд нь ханиалгах, 42 хувьд нь халуурах, 21 хувьд нь нус гоожих шинж тэмдэг ажиглагдсан бол нийт тохиолдлын 2.7 хувьд нь уушгины хатгалгаа бүртгэгдсэн талаар тус улсын Роборт Гохийн институтээс мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийг “хага зүсээд” яваад өгөв | DAAM.MN

Өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргийг

21/10/2021

Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо | DAAM.MN

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог б

21/10/2021

НОК: Хүнд хэлбэрийн оноштой өвчтөний тоо нэмэгдэж байна | DAAM.MN

НОК-оос цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулал

21/10/2021