Тавдугаар сарын 2-ноос эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

01/05/2020 999

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийслэлийн хүн амын махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулна.

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж. Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулах юм байна. 

Холбоотой мэдээ

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ | DAA.MN

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Н

17/05/2022

Нийслэлийн удирдлагууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах алба

17/05/2022

Улаанбаатар хотод 19-21 градус дулаан байна | DAAM.MN

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав

17/05/2022