ЭМЯ:Өчигдөр ирсэн иргэдээс сэжигтэй таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан

01/05/2020 792

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд дараах иргэд хамрагдсан.

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын 74 хүн /Үүнд Дундговь, Төв аймаг, нийслэлийн төв эмнэлгүүдээс цуглуулсан сорьц багтсан/
  • Дархан-Уул аймгийн лабораторид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 21 жолооч, ажиглалтад тусгаарлагдаж байсан 99 хүнд давтан шинжилгээ хийлээ.

Өчигдөр эхний чартер нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авлаа. Эдгээрээс таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдөр ирсэн хүмүүсийг орой болтол байранд нь оруулах ажиллагаа явагдсан. Өнөөдөр эхний шинжилгээгээ хийж эхэлнэ. 

Бидний хувьд аюул өнгөрөөгүй байна.

Маргааш Франкфуртын онгоцоор ирэх иргэд хүнд байх болно гэж тооцоолж байгаа, онцгой анхаарал тавьж ажиллана.

 Халуун цай, шөл уух нь амьсгалын замын бактерийг уушги руу биш ходоод руу аваад орчихдог

Тодорхой хугацаа өнгөрөхөөр бид тайвшрах ёсгүй, бие биедээ хатуу шаардлага тавьснаар Монгол Улсыг аварч байгаа юм.

Маскаа зүүх, нимгэн даавуун бээлий өмсөх, гараа сайн угаах, хоол ундаа сайн болгож хэрэглэхийг зөвлөе. Халуун цай, шөл уух нь бидний давуу тал. Энэ нь амьсгалын замын бактерийг уушги руу биш ходоод руу аваад орчихдог.

Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Халдварыг дотроо алдчихаагүй тул сайн сайн хичээх хэрэгтэй.

Хэдий олон дахин өгч байгаа ч уйдахын аргагүй зөвлөмж юм. Тэвчээр, хатуужилтай байж цаг хугацааг даван туулна. Бие биенээ хянаж, хатуу шаардлага тавьснаар цаг хугацаа болон коронавирусийг ялна” гэсэн мэдээллийг өглөө.

Өвчтөнүүдийн биеийн байдал дээрдэж байна

Мөн тэрбээр “Халдвар авсан өвчтөнүүдийн халуун нь багасаж, биеийн байдал дээрдэж байна. Эмч, ажилтнуудын аюулгүй байдалд зөвлөмж өгч байгаа. Франц иргэнийг эмчилж байгаад халдвар авсан гэдэг нь худлаа. Худал мэдээлэл тараасан иргэдэд хариуцлага тооцох ёстой. Франц иргэн Чинбаяр эмчээр эмчлүүлнэ гэдгээ өөрөө хэлсэн түүх байна” гэв.

Холбоотой мэдээ

Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон

17/05/2022

300 тэрбум төгрөгөөр 50 га талбайд хүлэмж барихад нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангана | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани

17/05/2022

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон хүүхдийг олжээ | DAAM.MN

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс б

17/05/2022