
ШИНЭ эсвэл 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардан авлаа. Тус эвсэл “Шинэ эргэлтийн 21 бодлого” нэртэй хөтөлбөр дэвшүүлэн 2020 оны сонгуульд оролцож байгаа юм.
Ж.Батзандан: 2020 оын УИХ-ын сонгууль бол нэг нам нөгөө намаа ялах биш , нэг нэр дэвшигч, нөгөөгөө ялахын төлөөх сонгууль биш. Харин монголын ард түмэн МАНАН бүлэглэлийг ялахын төлөөх сонгууль байх болно.
Бид ирэх он жилүүддэд монголчуудыг ядуурлаас гаргасан жилүүд байгаасай гэж бид Шинэ эргэлтийн 21 бодлого гаргасан.
Бид ирэх он жилүүдийг авлигагүй жилүүд байгаасай гэж Шинэ эргэлтийн 21 бодлогоо гаргасан.
Бид шударга ёсыг ялуулахын төлөө Шинэ эргэлтийн 21 бодлогоо гаргасан.
Б.Жаргалсайхан: Сурталчилгаа байхгүй сонгууль болчихов уу гэж харж байна. Гэхдээ манай иргэд сонгуульдаа идэвхитэй оролцож чадваас шударга ёс, ажилгүйдэл, ядуурлын асуудлыг шийдэж чадна.
Б.Цогтгэрэл: Хоёр сарын дараа бид шинэ төрийг бүтээх үр дүнгээ харсан байна. Энэ удаагийн сонгууль бол өнгөрсөн 30 жилд цэг тавьсан, ирэх 30 жилийн өнгийг тодорхойлсон сонгууль болно. Тиймээс энэ сонгууль ухаарлын сонгууль байх юм. Хэрэв сонгогчид, энэ хоёр намыг ялуулахын төлөө гутлынхаа улыг эргэтэл зүтгэдэг жирийн гишүүд ухаарч чадвал бид өөрчлөлтийг авчирч чадна.
