Ховдод короновирус илэрч хөдөлгөөн хорилоо| ДААМ.МН

02/05/2020 1229

Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад ирсэн иргэнд хийсэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ. Энэ талаар Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас мэдээлснээр тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж буй юм байна. Тус иргэнээс  өчигдөр /2020.05.01/ түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байгаа аж. Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батлах юм.

Тухайн иргэн нь гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй юм байна.

Иймд сэжигтэй тохиолдол илэрсэн тул өчигдөр 23:00 цагаас Ховд аймгийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Онцгой комиссын хурлаас дөрвөн чиглэлд постууд гарч, Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаасан байна.

Ард иргэддээ халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн юм уух гэх мэт “Covid-19”-ийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.Энэ талаар тус аймгийн засаг дарга өөрийн цахим хуудсандаа бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг мэдээлэл баттай болох нь тогтоогджээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022