Ж.Батзандан: Намын дарга нар УИХ-ын чуулганыг завсарлуулахыг санаархаж байна |ДААМ.МН

04/05/2020 828

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Тус намын зөвлөл энэ долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Дэгийн тухай хуультай холбогдуулан бид зарчмын нэг чухал сануулга оруулж байгаа. Байнгын ажиллагаатай парламент биш болчхоод байсан. Гишүүд нь эзгүй, хувийн ажлаа хөөцөлдөөд алга болчихдог байсан. Одоо байнгын ажиллагаатай болох юм. Орон нутгаасаа сонгогдоод л Улаанбаатар луу яваад алга болчихдог. Иймээс Улаанбаатар хот руу нүүдгийг болиулна. Гишүүд сонгогдсон тойрогтоо амьдрах хэрэгтэй. Хуулиа сурталчлаад, сонгогдсон тойрогтоо ажлаа хийх хэрэгтэй. Мөн жинхэнэ утгаараа парламентын засаглалтай улс болохын тулд хуралдааны тов болон бусад зүйлст өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.

Харин ШИНЭ намын дарга Ж.Батзандан: Улсын Ерөнхий прокурорын тайланг сонсохыг хүссэний дагуу энэ долоо хоногт нээлттэй мэдээлэл хийх бөгөөд үүнийг сонсохгүй гэсэн намын дарга нар УИХ-ын чуулганыг завсарлуулахыг санаархаж байна гэв.

Холбоотой мэдээ

Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олджээ | DAAM.MN

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олд

17/05/2022

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнс

17/05/2022

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ | DAA.MN

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Н

17/05/2022