
Өнөөдөр /2020.05.04/ иргэд Монголын хуульчдын холбооны хууль зөрчсөн баримтыг дэлгэж байна.
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэд өмгөөлөгчид, хуульчдын үндсэн хуулиар олгогдсон эрхийг хасах, тэдний гэр бүлд хохирол учруулж буй бөгөөд хуулийн байгууллагын нэр хүнд, мөн чанарыг унагаж байгаа учир тус холбоог татан буулгахыг шаардаж буй аж. Мөн “Монголын хуульчдын холбоо” үндсэн хуулиас гадуур хууль бус шүүх байгуулсан бөгөөд нотариатчид, хуульч өмгөөлөгчдийг дарамталж, эрхийг нь зөрчсөөр байгааг хэлж байв.