Н.Номтойбаярыг цагдан хорих нөхцөл байдал ч үүсэж болзошгүй |ДААМ.МН

07/05/2020 755

УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Уг захирамжийг гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн юм. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Номтойбаярт яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул ийм арга хэмжээ авхуулахаар болсон байна.

Прокурорын хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Н.Номтойбаярыг өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргажээ.

Хуульд яллагдагч прокурорын шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нөхцөлд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болдог. Хэрэв Н.Номтойбаяр прокурорын яллах дүгнэлтийг гардан авахгүй бол түүнийг цагдан хорих нөхцөл байдал ч үүсэж болзошгүй байгаа аж. 

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022