Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ |ДААМ.МН

08/05/2020 740

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшилжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон.

Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 22-ны 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.


Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Холбоотой мэдээ

Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон

17/05/2022

300 тэрбум төгрөгөөр 50 га талбайд хүлэмж барихад нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангана | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани

17/05/2022

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон хүүхдийг олжээ | DAAM.MN

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс б

17/05/2022