СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “ОЮУ ТОЛГОЙ”-Д АЖИЛЛАВ | DAAM.MN

17/05/2022 86

Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн “Оюу толгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн технологийн хяналтад “Хүдрийн болон процессын урсгалуудын дээжүүдэд минералогийн шинжилгээ хийх” эрдсийн шинжилгээний ажлыг өмнөх оноос эхлүүлж 100 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирлын хүсэлтээр хамтарсан туршилт, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх зорилгоор СШХ-ийн Ерөнхий инженер Х.Оюунтунгалаг, тэргүүлэх мэргэжилтэн С.Гантулга, Д.Нямгэрэл нар “Оюу толгой” ХХК-д гурав хоног ажиллав. Тус компани “Ковид 19” халдвараас үүдэлтэй хил гаалийн нөхцөл зэргээс үүссэн урвалжийн хомсдолыг шийдэх зорилгоор хөөсрүүлэгч болон цуглуулагчийг орлуулах судалгааг Эрдэнэт үйлдвэрийн СШХ-ээр хийлгэж байгаа бөгөөд эхнээсээ өндөр үр дүн гарч байна. Өмнө нь “Оюу толгой” ХХК Эрдэнэт үйлдвэртэй ХАБЭА-ын чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллаж байсан бол эрдсийн, урвалжийн, технологийн усны нөлөөллийн судалгааг хамтран хийхээр болов. Мөн хоёр үйлдвэрийн мэргэжилтнүүд 14 хоногт судалгааны ажлын чиглэлээр цахим уулзалт зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

Цөмийн материал тээвэрлэсэн цуваа Их Британиас хөдлөв | Даам.мн

Цөмийн аюултай ачаа ачсан, ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээгүй цэргийн ачааны машинууд Их Британийн Ла

01/07/2022