Э.Бат-Үүл: Амарбаясгалан сэтгүүлчдийг ашиглан намайг гүтгэж байна |ДААМ.МН

11/05/2020 764

Хотын дарга асан, “Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн  Э.Бат-Үүл АН-ын байранд мэдээлэл хийлээ

Тэрээр, “Сүүлийн үед МАН, тус намын ЕНБД Амарбаясгалан Монголын топ сэтгүүлчдийг ашиглан миний эсрэг улайрсан гүтгэлгийн ажиллагаа явуулж байна. Сэтгүүлч Лодойсамбуугийн “Улаан бал” нэвтрүүлэг, Tovch.mn сайтын мэдээг эх сурвалж болгосон сэтгүүлч Батбилэгийн нэвтрүүлэг, болон Монголын бүх телевизүүдээр төлбөртэй мэдээлэл цацлаа. Энэхүү нэвтрүүлгүүдээр “Аав хүү хоёрын хэрэг” хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ миний биетэй холбогдох хавтаст хэргийн материалыг илтэд мушгин гуйвуулж, гүжирдсэн. МАН намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэх ажиллагааг 30 жил явуулж байгаа. Өнөөдөр намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтийн тархийг угааж байна. Шүүхээс өмнө гэмт хэрэгтэн болгож байгаад туйлын харамсаж байна. Шүүхийн дараа ямар муухай гүтгэлэг байсныг олон нийт мэдэх болно. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Амарбаясгалан нарыг нийслэлийн гэр хороололд, тэр тусмаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж надтай өрсөлдөхийг уриалж байна. Хүний ар худрагаар гүтгэхээ боль. Намайг УИХ-д З.Энхболдтой өрсөлдөнө гэсэн тэр агшнаас хойших У.Хүрэлсүх, Амарбаясгалан нарын дайралт эхэлсэн. Тэсэж суухад бэрх боллоо. Шүүхээр намайг ямар нэгэн байдал хүргэнэ гэсэн заналхийлэл байгаа гэж хардаж байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал би гэм буруугүй. Сая Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ямар байдалд оруулсныг харлаа. Энэ хүн үе үеийн Ерөнхий сайдуудаас хамгийн мундаг нь байсан. Өнөөдөр энэ хүнийх шиг хувь заяа намайг хүлээж байна. Шүүхээр хүнийг айлгадаггүй юм шүү гэж хэлмээр байна. Амарбаясгалан хотын дарга болохоор санаархаж байгаа. Манай нийслэлчүүд ЖДҮ-чнээр хот удирдуулах болоогүй” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022