
Энэ удаагийн Их хурлын сонгуульд 208 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Сонгуулийн тухай хуулиар бие даагчид 801-ээс дээш гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрх нээгдэнэ. Тиймээс бие даагчид өчигдрөөс нэр дэвших тойргийнхоо нутаг дэвсгэрт гарын үсэг цуглуулж эхлээд байгаа.
Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших хуульч Ж.Эрхэмбаатар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Түүний хувьд өчигдрийн байдлаар 1200 хүний гарын үсэг цуглуулсан амжилттай байгаа юм байна.
Мөн дуучин Нара Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр тус дүүргийн бүх хороонд харьяалалтай хүмүүсийн гарын үсгийг цуглуулж байна.
Н.Номтойбаяр Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшинэ. Тэгвэл тэрбээр тойргийнхоо дэмжигчдийн гарын үсгийг цуглуулж эхэлснээ өчигдөр мөн л өөрийн нүүр хуудсанд мэдээлсэн. Эхний гарын үсгийг түүний ээж зурсан билээ.
Түүнчлэн “Алтан Дорнод Монгол”–компанийн Т.Ганболд ч тойрогтоо очиг гарын үсэг зурах ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.