Барилгын кран зэргэлдээх орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг түр нүүлгэн шилжүүлжээ | DAAM.MN

18/05/2022 152

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай байгаа тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны 20:45 цагт аймгийн Онцгой байдлыг газарт өгчээ.  Баригдаж буй байрны зүүн талын 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурийн краны хугарсан хэсэг унах гэж байсан учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлж, краны хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажиллаж байна. Барилгын ойролцоох 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авчээ.

Хугарсан краныг буулгах ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, “Эрчим хүч” ХХК-ийн нэг ажилтан, Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын ажилтнууд ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022