Дорнод аймагт 5 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ | DAAM.MN

18/05/2022 114

Дорнод аймагт он гарсаар 10 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон бөгөөд үүний 5 нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байна. Бэлгийн хүчирхийлэл ихэвчлэн ураг төрөл найз нөхдийн хүрээнд үйлдэгдэж байгаа бөгөөд өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд байна.  Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид жирэмсэн болсныхоо дараа цагдаагийн газарт мэдэгддэг байна. Тиймээс Цагдаагийн газраас  эцэг эх асран хамгаалагч, сургуулийн нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч, багийн Засаг дарга болон хамтарсан багт дараах саналыг хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.  Үүнд, өөрийн харьяа нутаг дэвсгэр дээрээ эм худалдан борлуулдаг, мэс ажилбар явуулдаг газруудтай харилцаа холбоо тогтоох, эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, ярилцах, хаана хэнтэй нөхөрлөж байгааг нь асууж мэдэх хэрэгтэй гэв.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022