Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

18/05/2022 94

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд болон хүнс үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

Энэ жил Орхон суманд 700 орчим иргэн, 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага  1,300 га талбайд 12 төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар явц 62 хувьтай байна. Ногоочид Шарын голын услалтын системийг орон нутгийн өмчид авч иж бүрэн сэргээн засварлах, “Хөдөө аж ахуйн, техник үйлчилгээний дундын төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөтгөх, лууван хураах дунд оврын хоёр комбайныг дээрх төвд олгох, дахин боловсруулах үйлдвэрийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Ногоочдын хүсэлтийг судалж, шийдвэрлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд болон холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл болголоо. Ерөнхийлөгч мөн ногоочдын тарьж ургуулсан өргөст хэмх, хүнсний ногоог олон жилийн турш худалдан авдаг, тэднийг төрөл бүрээр дэмжиж хамтран ажилладаг “ГБТ трейдинг”, “Баясах фүүд” компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Аж ахуйн нэгжүүд НӨАТ-аас чөлөөлөх, урт хугацаатай, хүү багатай зээл олгоод туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. “ГБТ трейдинг” компани гэхэд л ажлаа хэвийн явуулахын тулд жилийн 18 хувийн хүүтэй зээлийг Банк бус санхүүгийн байгууллагаас авдаг байна.

Цаашид төр засаг, хувийн хэвшил хамтарч ажиллаж байж, ирэх таван жилд хүнснийхээ хэрэгцээг дотоодоос хангах зорилтдоо хүрнэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ.

Аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих, урамшуулал үзүүлэх, хүү багатай, урт хугацаатай зээл олгох, техник, технологийг нь шинэчлэх, хөргүүртэй агуулахтай болох, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх зэргийг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд тогтоолын төсөл боловсруулж ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсныг ногоочид болон хүнс үйлдвэрлэгчдэд хэллээ.  Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг  эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022