
УИХ-ын гишүүд холбогдох хуулийн дагуу энэ сарын 9-ны өдөрт багтаан, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг хүргүүлсэн. Энэ жилийн тухайд УИХ-ын гишүүдийн олонх ажлын тайлангаа сэтгүүл хэлбэрээр хэвлэмэл байдлаар тарааснаас гадна нүүр хуудсанд линк үүсгэн байршуулсан юм.
Харин Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Ц.Гарамжав гишүүний тухайд ажлын тайлангаа 300 гаруй хуудаст багтаан хэвлэмэл номын хэлбэрээр тойрогтоо тараажээ.Тэрбээр уг номоо “Итгэл, сэтгэл, зүтгэл” гэж нэрлэсэн байна. Олон нийтийн зүгээс сүүлийн өдрүүдэд тараагдаж буй УИХ-ын гишүүдийн ажлын тайланг ихэвчлэн шүүмжлэн хүлээж авсан.
Тухайлбал, Ц.Гарамжав гишүүний номыг “Сурагчид сурах бичиггүй өвөлжиж байхад гишүүд роман бичиж тарааж байна”, “Сөхөж харахаас ч дургүй хүрмээр роман тараалаа гэхчлэн шүүмжилсэн юм. Тэрбээр нэгэн үес нэр дэвшихгүйгээр сайдын суудал нэхсэн гэгдэж байсан ч тайлангаа тарааж, эмэгтэй квотоо хадгалахаар зэхэж байгаа талаар нь яригдаж буй юм.