Гэрээсээ гараад сураггүй болсон хүүгийн цогцсыг зоориноос олжээ | DAAM.MN

07/06/2022 89

Гэрээсээ гараад сураггүй болсон хүүгийн цогцсыг будаа хадгалах зоориноос олжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Задгайд будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 12:20 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр километр зам туулан очиход Гурил тэжээл ХХК-ийн ашигладаггүй агуулахын ес орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-ийн хүү 14 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тухайн хүүхэд энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан аж.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022