
Өнгөрсөн амралтын өдөр Турк улсын Станбул хотын “Memorial Sisli” гэх эмнэлгээс хүний цогцос илгээмжээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ирсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад толгой хэсэгтээ мэс заслын сорвитой 37 настай , Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай Монгол улсын иргэн болохыг тогтоосон байна.
Талийгаач нь Турк улсад мэс засалд орсон бөгөөд эд мөрийн баримтаар эмчилгээний баримт, эмчилгээний тэмдэглэл, илгээмжийн баримт зэргийн хураан авсан байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.