ЦАГ АГААР: Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно | DAAM.MN

07/06/2022 82

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с хүртэл шуурч, 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 8,9-ний өдөр Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 10,11-ний өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022