Гамшгийг тэсвэрлэх, даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зүй, чиг хандлагыг тодорхойлсон “Балигийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлав | DAAM.MN

07/06/2022 74

НҮБ-аас Индонез улстай хамтран  тус улсын Бали арлын Денпассар хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулган”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус чуулганд 184 улсын 4500 гаруй төлөөлөгч биечлэн  болон цахим хэлбэрээр чуулж, “Гамшгийг эрсдэлээс  гамшгийг даван туулах чадавх өөд: “КОВИД-19”-ийн улмаас өөрчлөгдсөн дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн төлөө” уриан хүрээнд эрсдэлийн удирдлага, цар тахлын хор уршгийг нөхөн сэргээх  үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг тулгамдсан  асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.

Чуулганд оролцогчдын 40 хувь, илтгэгч нарын тэн хагас нь эмэгтэйчүүд, 2019 онд Швейцарийн Женев хотноо болсон VI чуулгантай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр дахин нэмэгдэн оролцсон нь онцлог байлаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид дэлхийн VII чуулганы нэгдсэн болон салбар хуралдаан, дугуй ширээний уулзалтуудад оролцож, Монгол улс  гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, тодорхойлсон эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдсан зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.

Мөн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төв, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын дэргэдэх Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн мэдээллийн менежментийн төв, Япон улсын Жайка, Австрали болон бусад улсын төлөөлөгчидтэй уулзаж харилцан санал солилцсон юм.

Дэлхийн VII чуулганд оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, гамшиг, хямралт нөхцөл байдлын улмаас үүсэж болзошгүй асуудал, олсон амжилт, хүндрэл бэрхшээл, арга туршлагад үндэслэн гамшгийг тэсвэрлэх, даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зүй, цаашид баримтлах чиг хандлагыг тодорхойлсон “Балигийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022