Дугуй цагаан орчим явган хүний 2,9 км зам тавьж, тоглоомын талбай барина | DAAM.MN

07/06/2022 90

Нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт өнгөрөгч Бямба гарагт болсон билээ. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт Дугуй цагаан орчим буулгасан шавар гэрүүд байсан газарт явган аялал хийх иргэдэд зориулсан зам талбайг удахгүй барих гэж буй талаар мэдээлсэн юм.

Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн  талаар танилцуулахдаа Богд уулын Дугуй цагаан орчимд иргэдийн аялал зугаалга хийх орчныг бүрдүүлэх төлөвлөлтийг танилцууллаа. Тэрбээр “Богд уулын дугуй цагаан хэмээн нэрлэж заншсан, иргэд ихээр явган аялдаг газарт 2,9 км шинэ зам барих ажлыг эхлүүлсэн  ба төлөвлөлт гарч, төсөв нь батлагдсан. Энд иргэд гэр бүлээрээ амрах, хүүхдийн тоглоомын талбайтай орчныг бүрдүүлнэ” гэсэн юм.

 

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022