Алба хаагчид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллах арга барил дутмаг байдаг |ДААМ.МН

21/06/2022 64

“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сургалтыг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) болон холбогдох байгууллагууд өнөөдөр хамтран зохион байгууллаа.

Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, цагдаагийн алба хаагчид хүүхэдтэй ажиллах арга барил, хандлага дутмаг гэх мэтчилэн гомдол, санал ХЭҮК-т цөөнгүй ирдэг. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй алба хаагчид хэрхэн ажиллах арга зүйг агуулсан гарын авлагыг Дотоод хэргийн их сургуулийн багш нар, бусад төлөөлөл хамтран боловсруулсан. Энэхүү гарын авлагын хүрээнд сургалт зохион байгуулж алба хаагчдыг чадавхжуулах зорилготой гэсэн үг.

Гарын авлага дээр бэлгийн хүчирхийллийн тухай ойлголтыг тодорхойлж,

  • Хүчиндэх гэмт хэрэг
  • Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
  • Бэлгийн мөлжлөг
  • Хүн худалдаалах гэмт хэрэг
  • Садар самуунд хүүхдийг уруу татах
  • Хууль бусаар үр хөндөх зэрэг есөн төрлийн гэмт хэргийг багтаасан байгаа.

Энэ тал дээр Цагдаагийн Ерөнхий Газар өөрөө санаачилга гаргаж, алба хаагчдаа чадавхжуулах чиглэлд ХЭҮК-той хамтран ажиллаж байгаа” гэв.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт холбогдогчдын нас, хүйс,нийгмийн байдал:

зураг

ХЭҮК

Мөн тэрбээр “Өнгөрсөн жилийн байдлаар ХЭҮК-т хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 40 гомдол ирсэн. Тодруулбал,

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх зөрчсөн асуудал
  • гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон
  • үл хайхрах
  • сурч боловсрох эрх
  • хүүхдийн тэтгэмж авах эрх зэрэг зөрчил гарсан.

Энэ чиглэлд комиссоос хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг тусгайлсан гишүүн ажиллаж байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын үйл ажиллагаа, тогтолцоонд үнэлгээ хийж, үйл ажиллагааг нь чадавхжуулахаар ажилладаг” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022