₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлжээ |ДААМ.МН

22/06/2022 39

Бусдын тээврийн хэрэгслээс үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлж, дайчлан баривчилжээ.

Энэ талаар СХД-ийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах хэлтсийн тасгийн мөрдөгч М.Жанчив “Зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайд алдагдсан талаарх дуудлага мэдээлэл манай хэлтэст бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу албан хаагчид шуурхай мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-31 насны есөн этгээд үйлдсэн болохыг гурван цагийн дотор илрүүлэн, олж тогтоон дайчлан баривчилсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Хохирогч “Гэмт этгээдүүд биднийг сарын өмнөөс дагасан байна. Бидэнтэй адил үнэт эдлэл худалдан борлуулдаг хүмүүст хэлэхэд, ийм этгээдүүд олон хоногийн өмнөөс хаана юуг тавьж, хэнтэй уулзаж байгааг маань хүртэл судалж, бүлгээрээ дагаад явж байдаг юм байна. Тиймээс маш болгоомжтой, сэрэмжтэй байгаарай гэж хэлье” хэмээлээ.

Иймд иргэд их хэмжээний бэлэн мөнгө, үнэ бүхий эд зүйлсийн талаарх мэдээллээ бусдад өгөхгүй байх, хадгалах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022