Н.Энхбаяр “гар хөлөө” “Багануур” ХК-ийн захирлаар зүтгүүлжээ | ДААМ.МН

23/06/2022 101

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг дөрөвдүгээр сарын 27-нд их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд баривчилсан. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг баривчилсан юм. Тэгвэл хэрэг нь эцэслээгүй байхад дараагийн “бялуу хуваах” хүнийг томилохоор яг одоо “Багануур” ХК-ийн ТУЗ хуралдаж байна. Гэхдээ энэ талаар ТУЗ-ийн зарим гишүүд огт мэдээгүй гэнэ.

“Багануур” ХК-ийн захирлаар МАХН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Н.Уламбаярыг зүтгүүлж буй аж. Өмнө нь түүнийг хоёр ч удаа томилохоор болж, АТГ-аас мэдүүлгийг нь шалгаад татгалзсан хариу өгсөн ч ийнхүү гурав дахь удаагаа зүтгүүлж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй байна гэхэд байн байн зүтгүүлээд буй шалтгаан нь тэрбээр Н.Энхбаяр хүн юм.

Намаа нэгтгэхдээ албан тушаалын тохироо хийж хүүгээ УИХ-ын гишүүн болгосон Н.Энхбаярын авах ёстой ээлжит нэгэн суудал нь энэ бололтой. Н.Уламбаяр нь МАХН МАН-тай нэгдсэний дараа Бага хурлын гишүүн болсон нэгэн бөгөөд урьд өмнө нь уул, уурхай байтугай улсын байгууллагад ажиллаж үзээгүй хүн аж.

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж байсан нэгэн юм.

Эх сурвалж: News.mn

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022