Ч.Өнөр-баяр: Бид энэ Засгийн газрыг үргэлж шахна | ДААМ.МН

23/06/2022 49

Нийслэлийн Ардчилсан нам цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

АН-ЫН  ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

-Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржид хандаж үг хэлье. Улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэй. Тэрнээс биш сэтгэл хөдлөлөөр хийдэггүй юм. М.Энхболд, Н.Номтойбаярыг явуулаад болчих юм биш. Оюуны хөвч чинь хоёр жил хүрэхгүй тасарчихлаа. Монгол Улсын ачааг үүрч чадахгүй байна.

Хил гаалийг нээхэд ухаан зарах хэрэгтэй. Мөн хувийн өс хонзонгоор улсын ажил хийдэггүй юм. Засгийн газрын тогтоол гараад хувийн өмчийг булаадаг ажил биш ээ. Ард түмэнд битгий гай болоод бай. 100 жилийн түүхтэй гэж Монгол ардын нам ярьдаг. Та нарыг ингэж суларсныг мэдсэнгүй. Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж хоёроос өөр хүн алга уу? Ц.Нямдорж шавхагдсан шүү дээ. Засгийн газрынхаа ажлыг хийлгэ эсвэл соль. 2019 онд та нар Үндсэн хуулийг өөрчилсөн. Бүгд л гавьяаг нь өөртөө наах гэж уралдсан. Одоо эзэнгүй болчихлоо. Та нар тунхаг бичиг хэлэлцүүлэх гэж гишүүдээ тойрог руу хөөж явуулсан. Тунхаг бичгийн юуг нь хэлэлцүүлэх юм бэ? Хэдэн гишүүд нь тойрогтоо очиж, бэлэг л тарааж байгаа байлгүй. Өмнө нь Ардчилсан намд хамаг бурууг чихдэг байсан. Гэтэл та нар зургаан жил боллоо. Одоо Үндсэн хуулийг буруутгаж байна. Ийм байвал түүхээс арчигдана шүү. Бид энэ Засгийн газрыг үргэлж шахна. Хэлэлцэж байгаа хуулийг нь хар л даа. Дүүргийн бөх, арслан цол яриад сууж байна ш дээ. Ч.Санжаадамба хаана эрэмбэлэх, ямар морь уралдуулах талаар ярьж байна. Өөр асуудал алга уу? Монголд асуудал дүүрэн байна. 2024 оны өмнө бид нэг зүйлийг шаардана. Та нар 2020 оны сонгуульд ялаагүй шүү. Сонгуулийн саналыг олон улсын хөндлөнгийн аудитоор шалгуул. Шалгуулсан тохиолдолд Ардчилсан нам оролцоно. Тэрнээс биш та нарын жүжигт орохгүй. Хэнд санал өгөх нь чухал биш, саналыг тоолох нь чухал гэж И.Сталины үг санаанд орж байна гэв.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022