Ж.Батзандан: Барьцаалагдаагүй нэг хүн байгаад баярлаж, намайг сайн ашиглаарай | ДААМ.МН

23/06/2022 123

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан  eguur.mn сайтад өгсөн ярилцлагын хэсгээс  хүргэж байна.

Таныг дараагийн албан тушаал горилж гарч ирлээ гэх хандлагатай шүүмжлэлүүд хөвөрсөн л дөө?

-“Батзандан Х.Баттулгатай нийлж нам байгуулах гэж байна, гадагшаа зугтах гэж байна, элчин сайд болох гэж байна” гэхчлэн элдвийн мэдээллүүд санаатай болон санаандгүйгээр гарсныг би харж байгаа. Худал, үндэслэлгүй, хэн нэгний зохиосон таамаг төдий мэдээлэл бүхэнд хариулт өгөх нь зохимжгүй гэж боддог. Хэвлэл мэдээлэл хөгжсөн улс оронд юу гэж ч бичиж болно. Гэхдээ тэр нь нотолгоотой байх ёстой. Би сүүлийн арав гаруй жил улс төрийн тогоонд явж ирлээ. Нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч, гомдол гаргаж байсангүй. Хэвлэлийн эрх чөлөө Монголд 30-хан жилийн настай. Сэтгүүлчид болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хариуцлагатай болоосой л гэж хүсч байна.

Албан тушаалд очихгүй гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, албан тушаалын санал надад ирэхгүй. Учир нь би сөрөг хүчний намын гишүүн. Хоёрдугаарт, өнөөдөр монголд сөрөг хүчин хэрэгтэй байна. Гудамнаас сөрөг хүчний үүргийг Ж.Батзандан хамгийн сайн гүйцэтгэж магадгүй. Яагаад гэвэл иргэний хөдөлгөөнийг удирдаж байсан хүн. Гудманд тэмцэж явсан хүн. Батзандан Л.Оюун-Эрдэнийг ч, Х.Нямбаатарыг ч, Т.Аюурсайханыг ч, У.Хүрэлсүхийг ч шаардаж, шахаж чадах хүн. Төрийн ордон доторх хүмүүс юу боддогийг, ямар хуйвалдаан хийдгийг, яаж хууль зөрчдөгийг, эрх баригч нам заримдаа ямар увайгүй үйлдэл хийдгийг мэддэг хүмүүсийн нэг нь би. Төрийн ордонд долоо найман жил байсны хувьд.

Хүний эрх болоод хууль зөрчвөл гудамжнаас яаж тэмцдэгийг Ж.Батзандан бас мэднэ. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний удирдагч явлаа. Мөн хуульч хүн. МАН-тай байлдаж яваад ганц худагт цаазын ялтай сууж явлаа. Надад Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Х.Нямбаатар, Ц.Нямдоржоос айх өчүүхэн ч шалтгаан байхгүй. Гар барих ч шалтгаан байхгүй. Сөрөг хүчнийг нухчин дарж байна гэдгийг сонсоод яаруу сандруу эх орондоо ирлээ. Намынхаа ажилд ороод энэ жижигхэн өрөөнд нөхөдтэйгээ сөрөг хүчний дуу хоолой болохын төлөө ажиллаж байна.

Гудамжнаас тэмцэх, төрийн ордонд ороод тэмцэх хоёр асар өөр. Та бол гудамжнаас тэмцэхийг нь сонгож ээ?

-Би албан тушаалд байж үзсэн хүн. УИХ-гишүүн, Байнгын хороо болоод түр хорооны дарга хийж байсан. Албан тушаал гэдэг амархан зүйл биш. Би олон шөнө нойргүй хонож, ядаргаанд ортлоо ажилладаг байлаа. Төрийн алба ээлжтэй, хааны алба халаатай. Батзандан гудамжнаас дуу хоолойгоо хүргээд сууж байх нь маш чухал ажил. Зарим нь үүнийг ажил биш гэж ойлгодог. Зарим улс төрчид барьцаалагдчихаад үгээ хэлж чаддаггүй. Тэгвэл барьцаалагдаагүй нэг хүн Монголд байгаад баярлаж, сайн ашиглаарай гэж хэлэхийг хүсч байна.

Үргэлжлэлийг:

Ж.Батзандан: Сөрөг хүчнийг нухчин дарж байгааг сонсоод яаруу сандруу эх орондоо ирлээ

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022