Эмзэг бүлэгт зориулсан байрыг цагдаа нар дамалж зардаг

21/01/2020 116

Өнөөдөр /2020.01.21/ Бавгар ХХК, Иргэдийн шударга шүүх ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд цагдаагийн хурандаа нарын авлигын хэргийн баримтыг дэлгэж, уг асуудлаараа АТГ-т хандахаа мэдэгдлээ.

Бавгар ХХК-ийн захирал Х.Оюун  хэлэхдээ “Хууль хяналтын байгууллага биднийг хуулиар далайлгаж дарамталдаг. Манай компани 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын хууль сахиулагчдын “Цагдаа-1” хотхоны гэрээг зурсан байдаг. Миний ээж н.Хажидмаа энэ ажлыг гүйцэтгэж байсан юм. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэнэтийн авто ослоор миний ээж бурхан болсон. Иймээс ээжийнхээ гүйцэтгэж байсан ажлыг миний бие үргэлжлүүлэн авч хийсэн байдаг. Ажлаа хийж байх явцад цагдаагийн дарга нар “Чи бид нарт үнэгүй байр, тэдэн хаус өгөхгүй бол ажлыг чинь зогсооно”, “Чи өг” гэж дарамталдаг байсан. Би хамтран ажилласан компанийн ажилчиддаа цалин хөлсийг нь өгмөөр байна. Намайг “Чи эмэгтэй хүн энэ хүмүүстэй бүү маргалд эд нар чинь их том ар талтай” гэдэг. Ард иргэдийг хамгаалах ёстой хуулиар  дарга, хурандаа нар нь бид нарыг дарамтлаад байна. Энэ хэрэгжиж буй төсөл нь нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажиллаад байргүй байгаа алба хаагчдад зориулж баригдаж буй. Гэтэл дарга нар нь метр квадратыг нь 800 мянгаар худалдаж аваад, цаашаа дахин үнэ нэмж зарж байна. Уг төслөөр баригдсан барилгад 3-4 байртай хурандаа нар бий.

Мөн “Ямар нэгэн улс төрийн өс хонзон байхгүй. Монголын нийгэмд байгаа байдал ийм байна. Одоо дараагийн барилгаа барих гэхээр төсөв нь орж ирэхгүй болохоор зогсоод байна. Цагдаагийн хурандаа нар 927 сая төгрөгийн авлига авчхаад байгааг юу ч болоогүй юм шиг хүлээж авч байна. Цагдаагийн байгууллагын хэргийг цагдаад шалгуулмааргүй байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа гэрээслэл бичжээ | ДААМ.МН

  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шү

28/05/2020

Яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудах хуудсанд хүндэтгэн үзэх

20/05/2020

Танилц: АН-ын сэжигтэн, яллагдагчаар татагдаад буй нэр дэвшигчид| Даам.мн

УИХ-ын гишүүний нэр дэвших эрхийг 100 саяар үнэлж зарсныхаа төлөө АН-ын дарга С.Эрдэнэ тун хүнд бай

20/05/2020