Ц.Нямдорж: Казино гэдэг чинь хүмүүс ороод гардаг л газар, юу яриад байгаа юм бэ

21/01/2020 226

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танд хүсэлт хүргүүлсэн. Та хүлээж авсан уу?

-Түүний саналыг хүлээж авсан, уншина. Н.Номтойбаярын асуудлыг энэ долоо хоногт шийднэ.

-Ч.Улаан сайд Монголд хэзээ ирэх вэ?

-Мэдэхгүй. Энэ талаар мэдээлэл алга.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дөрвөн гишүүнтэй хуралдаж болохгүй юм уу?

-Санал нь адилхан хоёр, хоёроор тэнцчихвэл шийдвэр гардаггүй байхгүй юу. Энийг ойлгож байгаа юу.

Н.НОМТОЙБАЯРЫН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ ХУРАЛДАХ БОЛОМЖГҮЙ

-Хурлыг Н.Номтойбаяр гишүүн нээлттэй явуулах санал гаргасан. Тэгэх боломжтой юу?

-Тийм боломж байхгүй. Улсын ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэй бичиг илгээсэн. Цаана нь мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж зүйл бий. Тиймээс хурлыг хаалттай явуулах ёстой. Н.Номтойбаярын саналыг хорооныхоо гишүүдэд танилцуулна. Түүний хэлсэн болгоноор бүтнэ гэж байхгүй. Бүх шатны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.

-Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Номтойбаярыг хэдэн хэрэгт холбогдуулсан юм бол?

-Тэрийг нь тэр прокурор нь ярих байлгүй. За, байз Н.Номтойбаярын сайд байх үедээ хийсэн ажилтай холбоотой нэг асуудал лав байсан. Төрийн ордонд болсон асуудалтай, худал мэдүүлэг өгсөн, сүүлд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр баахан юм ярьсан биз дээ. Тэрийг нь ороосон асуудал бий.

-Тэгэхээр гурван хэрэгт холбогдуулсан гэж ойлгож болох уу?

-Гурван асуудал байна лээ. Хэрэг гэх юм уу юу гэх юм бэ.

УИХ-ын тухай хуулиараа энэ асуудлыг 48 цагт багтаан шийдвэрлэх хуулийн заалттай. Энэ асуудал юунаас шалтгаалан сунжирсан бэ?

-Улсын ерөнхий прокурор энэ асуудлыг тавихдаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрэн байгаа эсэхийг харгалзах учиртай байсан. Учир нь Лүндээжанцан илт байхгүй байхад энэ асуудлыг тавьсан шүү дээ. Баасан гаригт ажил дууссан, даваа гаригт Н.Номтойбаярын эрхийг түтгэлзүүлэх санал орж ирсэн шүү дээ. Ийм яаруу юм болсон. Адгасан зүйл прокуророос гарсан. Үүнээс болоод 48 цагийн хугацаа асуудал үүсгээд байна. 48 цагт багтаан шийдвэрлэж амжих эсэх гарцыг харгалзах учиртай байсан.

-Австрали улсад айлчлахдаа казинод орсон УИХ-ын зарим гишүүнд хариуцлага тооцох уу?

-Юу яриад байгаа юм бэ. Хүмүүс ороод гардаг л газар шүү дээ.

Холбоотой мэдээ

Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй | DAAM.MN

Сүүлийн 14 хоногт 2,661 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээ

07/06/2021

Н.Түвшинбаяр: Гунигт үйл явдал шүүхээр шийдэгдэх хүртэл ажлаа үргэлжлүүлж, олимпд амжилт гаргахад анхаарна | DAAM.MN

Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлөөс Н.Түвшинбаярыг олимпын хорооны ерөнхийлөгчөөс

04/06/2021

Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгье гэжээ | DAAM.MN

Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн

27/05/2021