Х.Нямбаатар: Казино тоглоогүй хүнд яаж хариуцлага тооцох вэ дээ…

21/01/2020 472

УИХ-ын нэр бүхий гишүүд казино тоглосон гэх асуудлаар УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Сүүлд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж батлагдсан. Тэр дүрэмд улс төрийн албан тушаалтан хамаарах хүрээнд л харах байх. Түүнээс казино тоглохыг хориглосон, эсвэл казинотой холбоотой эрхзүйн зохицуулалтаа бид баталж чадаагүй байгаа шүү дээ. Би ажлын хэсэгт нь ажиллаж байгаа. Казиногийн хуулийг хоёр хуваая. Морин болон бооцоот тоглоомын хууль. Нөгөөх нь Казиногийн хууль. Казиногийн хууль дээр бид юу гэж ярьсан бэ гэхээр Монгол Улсад байгуулагдах казинод монгол иргэдийг оруулахгүй байя гэж. Сингапур мэтийн улс орнуудад донтолтын цаг гэж хязгаар бий. Гэхдээ манай энэ нь арай нийцэхгүй байх. Өчигдөр Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагын сонссон. Өөрсдөө бол “бид тоглоогүй” гэдэг тайлбар хэлсэн. Тоглоогүй хүнд яаж хариуцлага тооцох вэ” гэв.

Холбоотой мэдээ