АНУ-д Шинэ төрлийн коронавирус илэрчээ

22/01/2020 210

АНУ-д коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний анхны тохиолдол илэрсэн нь батлагдсан байна. Энэ тухай тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн төлөөлөгчид мэдээлжээ.

“The Washington Post” сонинд урьд нь мэдээлснээр, уг вирусний халдварын тохиолдол Вашингтонд бүртгэгдсэн бөгөөд саяхан Хятадаас ирсэн 30 орчим настай эрэгтэйгээс илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа аж.  Хятадын эрх баригчдын мэдээлснээр, 291 хүн шинэ вирусний халдвар авснаас зургаа нь нас баржээ. Коронавирус тус улсын Үхань, Бээжин, Шанхай, Шэньжэн болон бусад хотод илэрсэн байна.Үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин БНХАУ-ын төвийн нутагт орших Үхань хотод дэгдсэн тухай Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлжээ. Уг өвчний үүсгэгч нь  “2019-nCoV” коронавирус болохыг Хятадын мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоосон билээ.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021