ЭМГЭНЭЛ: СЭТГҮҮЛЗҮЙН ТОД НЭГЭН ӨНГӨ СЭТГҮҮЛЧ Г.БАТХҮҮ БУРХНЫ ОРОНД ОДЖЭЭ | DAAM.MN

20/06/2020 2675

ЭМГЭНЭЛ
ГАНБАЯРЫН БАТХҮҮ
/1985-2020/

Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн мэргэжлийн ур чадварыг тодоор харуулсан чадварлаг сэтгүүлч Ганбаярын Батхүү нь 2020 оны зургаадугаар сарын 20-нд ажил, үүргээ гүйцэтгэж яваад авто ослоор амиа алдаж, нөхөж баршгүй гарз тохиолоо.

Батхүү нь1985 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Ганбаярын ууган хүү болон мэндэлсэн. 1992 онд Улаанбаатар хотын 10 жилийн 4 дүгээр сургуульд элсэн орж, 2002 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2002 онд Радио телевизийн дээд сургуульд элсэн орж, 2006 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Сургууль төгссөн цагаасаа ажлын гараагаа эхэлж, сэтгүүлзүйн салбарын нэгэн тод өнгө болон ажиллаж байлаа. Тэрээр 2006 оноос 2009 онд TM телевиз, 2009-2016 онд ТВ8 телевиз, 2018 оноос өнөөдрийг хүртэл ТВ4 телевизийн сэтгүүлч, мэдээллийн албаны даргаар ажиллаж байлаа.

Ганбаярын Батхүү нь телевизийн салбарт ажиллах хугацаандаа 2008 оны ТМ телевизийн шилдэг ажилтан, 2010, 2012 онуудад ТВ8 телевизийн шилдэг ажилтан, 2018 онд ТВ4 телевизийн шилдэг ажилтнаар тодорч, ажил мэргэжлээрээ манлайлагч гэдгээ харуулсан юм.

Тэрээр олон зуун мэдээ, мэдээллийг олон нийтэд бэлтгэн хүргэж, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг нэгэн байлаа.

Түүнийг ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсанд гэр бүл болон ажлын хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Талийгаачийн нөхөрсөг, алиа хошин, бүтээлч, хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь үүрд хоногшин үлдэх болно.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Холбоотой мэдээ

Зочид буудлууд 89.4 тэрбумын алдагдал хүлээсэн. Иймд үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэж өгнө үү | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай уулзаж

25/02/2021

Захидал: Эрхэмсэг ноён Наредра Моди танаа. Миний бие анхны тунг хийлгэснийг танд сонордуулахдаа таатай байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв. БҮГД НАЙ

25/02/2021

Өнөөдөр 32 хүнээс шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,755 боллоо | DAAM.MN

Эрүүл мэндийн яамнаас короавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өчигдөр ул

24/02/2021