Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад амласан амлалтаасаа буцах уу | DAAM.MN

09/09/2020 221

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүх талаар дэмжиж ажиллахаа амлаж, үүнийгээ аль 2 жилийн өмнө илэрхийлсэн гэх яриа бий. Уг яриа үнэний ортой гэдгийг Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын өнгөрсөн хугацаанд хийж ирсэн улстөрийн хоршил харуулдаг. Бас олон улстөрчид энэхүү яриаг бодитой гэдгийг батлан ярьдаг. 

Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид амласан амлалтаасаа эргэж буцан 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь УИХ-ын сонгуульд өөрийнхөө нэр нүүрээр 62 суудал авч ирсэн, ард иргэдийн дунд Х.Баттулгаас ч илүү нэр хүндтэй байгаа тул энэ нь бүрэн боломжтой зүйл хэмээн ойрын хүмүүс нь түүнд зөвлөсөн байна.

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Х.Баттулгад найр тавьж өгвөл 2027 оныг хүлээх хэрэг гарна. Тэр цагт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулах эсэх нь бүрхэг тул Ж.Энхбаяр тэргүүтэй зөвлөхүүд нь түүнийг энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь оновчтой хэмээн зөвлөж эхэлснийг У.Хүрэлсүх нааштайгаар хүлээж авчээ.

Энэ байдлыг мэдсэн Ерөнхийлөгч ихэд уурласан бөгөөд У.Хүрэлсүхтэй нэгийгээ үзнэ гэдгээ хуулийн байгууллагын удирдлагуудтай нууц уулзалт хийх үеэрээ заналтайгаар илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Тэр нь Ерөнхий сайдын ойрын хүмүүс болох Ж.Энхбаяр, Я.Содбаатар, У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр зэрэг хүмүүсийг ЖДҮ-ийн хэргээр 461-р анги руу илгээх тухай асуудал бололтой. 

Цаашлаад зөвхөн Ерөнхийлөгч Х.Баттулгад л байдаг гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой нэгэн ноцтой бичлэгийг нийтэд цацах ч нөхцөл үүсч магадгүй гэх мэдээлэл байна. 

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ирэх өдрүүдэд хийх энэ мэт нүүдлүүдээс хамаарч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаараа үлдэх үү эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдаад М.Энхболдынх шиг замналаар улстөрийн карьераа төгсгөх үү гэдэг асуудал тодорхой болж мэдэх нь.

Эх сурвалж: Зөв.мн

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн 214 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Төрийн тэ

12/09/2020

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад амласан амлалтаасаа буцах уу | DAAM.MN

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүх

09/09/2020

Дональд Трамп “Токио-2020” олимпын наадмыг эсэргүүцлээ | ДААМ.МН

Энэ зун Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах зуны олимпийн наадмыг коронавирусийн аюултай

13/03/2020