гэмт хэргийн улмаас хоногт гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтэж байна

22/01/2020 195

Улсын хэмжээнд цагдаагийн байгууллага өнгөрөгч 2019 онд нийт 31524 гэмт хэрэг бүртгэсэн нь өмнөх он буюу 2018 оноос 13 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. 

Өмнөх жилүүдээс гэмт хэргийн үйлдэл буурсан хэдий ч гэмт хэргийг хоногт хуваан авч үзвэл нэг хоногт 87 буюу цагт 4 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас хоногт гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтсэн тоо гарчээ.

2019 онд 930 хүн амиа алдсанаас 111 нь насанд хүрээгүй болон бага насны хүүхэд.

8727 хүн гэмтсэн нь 2018 оноос зургаан хувиар буурсан үзүүлэлт.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 79.7 хувь нь хөнгөн гэмт хэрэг байгаа бөгөөд 47.4 хувь нь далд аргаар үйлдэгдсэн байна.

Нийт гэмт хэргийн 58.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 26.2 хувь нь хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгдсэн газрын хувьд авч үзвэл хамгийн их нь орон гэрт гарсан бол удаах хэрэг гудамж талбайд үйлдэгджээ.

Гэмт хэрэг үйлдэгдэж буй өдрөөр авч үзвэл долоо хоногийн бүх өдөр ойролцоо боловч даваа гарагт бусад гарагаас 0.6-2.9 хувиар өндөр, 22-06 цаг гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байна.

2019 онд 17110 хүн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд насаар нь ангилвал 18-34 насныхан 57 хувийг эзэлж буй бөгөөд хамгийн өндөр нь 18-24 насныхан байна. Харин 15 хүртэлх насны 595 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэрэгт холбогдсон хоёр хүн тутмын нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 15 хүн тутмын нэг нь урьд нь ял шийтгэгдсэн хүмүүс байгаа бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийгмийн байдлыг авч үзвэл ажилгүй иргэдийн араас хувиараа хөдөлмөр эрхлэгч орж гуравдугаарт малчид орсон болохыг цагдаагийн байгууллагын статистик тоон үзүүлэлтээр гарлаа. 

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021