Д.Сумъяабазар гэдэг “автор”-тайгаар М.Энхболдын үеийн нөхдүүд НИТХ-д орж ирлээ | DAAM.MN

11/09/2020 223

Сар гаруй хугацааны дараа Монгол Улсын хэмжээнд орон нутгийн сонгууль болно. Өөрөөр хэлбэл иргэд та бид өөрсдийн оршин суугаа газарт таныг төлөөлөн ажиллах аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгоно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийн нэрс тодорч эхэллээ.

Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдран суугаа нийслэл хотын бодлогыг  нийслэлийн оршин суугчдаас сонгогдсон  НИТХ-ын 45 төлөөлөгч  тодорхойлно.

МАН сонгуулийн хуульд заасны дагуу нийслэлийн намы хороогоо хуралдуулан НИТХ-д нэр дэвшүүлэх  45 төлөөлөгчийнхөө нэрийг тодруулжээ.

Эдгээр 45 нэр дэвшигчид дотор нийслэлийг хөгжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэл гаргаж ажиллаж байгаагүй боловч нийслэлийн УИХ-ын гишүүн, МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, нэр бүхий УИХ-ын гишүүд болон тэдгээрийг тойрон хүрээлэгчид, найз нөхөд, зөвлөх туслах, цүнх баригчид, хувийн компанийнх нь захирлууд багтсан нь МАН-ын эгэл жирийн олон мянган гишүүдийн дургүйцлийг төрүүлжээ. МАН-ын жирийн гишүүд орон нутгийн сонгуулийн ялсан тохиолдолд  баярлах биш харин ч сэтгэл гонсойн үлдэхээр болжээ.

Учир нь хэрэв удахгүй болох НИТХ-ын сонгуульд МАН олонхи болж ялалт байгуулсан  тохиолдолд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүтгэлээр төрийн эрх мэдлийг зарж борлуулахыг завдсан тэрбумынхан, нийслэлд нүүрлэсэн газрын наймаа, авлилга албан тушаалын “гэмт хэргүүд” эргэж “цэцэглэн хөгжих” магадлалтай болчихоод байна.

Өөрөөр хэлбэл М.Энхболдын “засаглалын” үеийн зүсээ хувиргасан шинэ хувилбар нийслэлд Д.Сумъяабазар гэдэг “автор”-тайгаар  үргэлжлэх нь бараг тодорхой болчих шиг боллоо. Яагаад гэвэл нэг талаас дарга юу гэнэ, түүнийг үг дуугүй биелүүлэх, нөгөө талаас мэдлэг боловсрол, нас намбын хувьд дулимагхан кандитатуудыг нийслэлд нэр дэвшүүлжээ.

Ингээд НИТХ-д нэр дэвшигч 45 нэр дэвшигч хэн нь хэнтэй хамааралтайг тодорхойлсон “УРГИЙН ЗУРАГЛАЛ”-г харуулья.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

  1. Н.Баярчимэг – түүний хувийн банкинд гүйцэтгэх захирлаар  ажиллаж байсан
  2. Г.Төгөлдөр – дүү баз, Анод банкийг дампууруулсан Э.Гүр-Аранзын хүү
  3. Ж.Сандагсүрэн – туслах асан, СХД-ийн Засаг дарга
  4. Н.Алтаншагай – туслах
  5. Б.Батбаяр –  найз, Таван толгой ХК-ийн Ажлын албаны дарга
  6. М.Говьсайхан – УИХ-ын Д.Сумъяабазарын зөвлөх

Оргил худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

  1. Ч.Мэндбаяр – зөвлөх асан, ОСНААК-ын дарга асан
  2. Ө.Сумъяабаатар – туслах асан, БГД-ийн төлөөлөгч
  3. Б.Сэмжидмаа – найз, дүүргийн ИТХ-д 2 удаа нэр дэвшин ялагдаж байсан
  4. Д.Ихбаяр- УИХ-ын гишүүн Н.Учралын найз, Учрал гишүүн Ж.Ганбаатараар дамжуулан нэрийг нь БГД-т дэвшүүлсэн

Х.Нямбаатар:

  1. Б.Сэргэлэнбаатар – Х.Нямбаатарын туслах асан
  2. Ц.Төрхүү – Х.Нямбаатарын “гарын хүн”, НИТХ-ын төлөөлөгч

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

  1. О.Мөнгөншагай – түүний жолооч асан, НИТХ-ын төлөөлөгч, Хотын орлогч
  2. Ш.Батболд – Сү.Батболдын эзэмшлийн “Стар” телевизийн захирал асан, гишүүний зөвлөх

НИТХ-ын 45 нэр дэвшигчээс ийнхүү хамгийн багаар тоолоход 15 дээш нь  УИХ-ын гишүүдийн туслах, цүнх баригчид, хувийн компанийн нь гүйцэтгэх захирлууд байж тараад байна. “Цус ойртсон” ийм нөхдүүд нийслэлийг хөгжүүлэх үйл хэрэгт зүтгэхээс илүүтэй, эзэндээ үнэнч гэдгээ харуулж, тэдний үүрэг даалгаврыг хэлбэрэлтгүй биелүүлнэ гэдэгт итгэж болно.

Түүнээс гадна НМАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, ийм сул  хүмүүсийг НИТХ-д нэр дэвшүүлж байгаа нь өөрийн төрсөн дүү АН-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Асашёрюү Д.Дагвадоржийн заавраар ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дэмжлэг болох “хөл”-ийг орон нутагт бэлтгэн өгөхөөр, МАН-ынхаа эсрэг ажиллах “далд бодлого”-ыг барьж ажиллаад байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.

Тиймгүйсэн бол удахгүй 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх гэж байгаа МАН боловсон хүчний нөөцгүй олсон мэт хэдэн дарга нарын туслах, цүнх баригчдыг  Монгол улсын нийт хүн амын талаас илүү нь амьдарч байгаа  гаруй хүн амтай нийслэлийн бодлого тодорхойлох НИТХ-н сонгуульд илгээчихдээ арай л тулаагүй баймаар.

Холбоотой мэдээ

Эхнэрээ зодож,зугтаахад нь араас нь автомашинаараа дайрч хөнөөжээ | DAAM.MN

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэгэн эмэгтэй нөхрийнхөө гарт харгисл

19/09/2020

ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-ны асуудлыг зориуд өдөөн хатгаж байна | DAAM.MN

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны /ӨМӨЗО/ сургуулиудын нэгдүгээр ангиас хятад хэлний хичээлий

19/09/2020

Иргэн Б.Болороо шүүх дээр ялжээ|DAAM.MN

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн жилийн д

18/09/2020