““E-Mongolia” платформыг хөгжүүлэхдээ Эстони улстай хамтран хамгийн тохиромжтой загварыг сонгоно”

12/09/2020 30

арилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Эстонийн цахим засаглалын академи болон Украин улсын Дижитал шилжилтийн яамны төлөөлөлтэй өнөөдөр цахим хурал хийлээ.

Монгол Улс нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хүртээмжтэй, ил тод, хялбар хүргэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж буй.  Эдгээрийн уялдаа холбоог хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг цахим нэг цонхоор хүргэхээр “E-Mongolia” платформыг хөгжүүлж байна. 

Ингэхдээ Бүгд Найрамдах Эстони Улсын цахим засаглалыг жишиг болгон сонгож, тус улсын цахим засаглалын академитай хамтран, өнөөгийн цахим хөгжлийн нөхцөл байдлыг тодорхойлж, Монгол Улсад хамгийн тохиромжтой загварыг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төрийн цахим шилжилт хийх чиглэлээр олон зорилт дэвшүүлж, салбар бүрт цахим шилжилтийг зохион байгуулах ажлыг Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Иймээс цаашид бид E-Mongolia гэсэн нэг цахим платформын тусламжтайгаар төрийн үйлчилгээг иргэддээ хүргэнэ. Нийт 181 үйлчилгээг цахимаар нэг дороос иргэдэд хүргэхээр төлөвлөж байгаагаас одоогийн байдлаар 106 үйлчилгээ цахим платформд шилжээд байна. Эстонийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын цахим шилжилтийн загварын жишигт тулгуурлан E-Mongolia цахим платформыг хөгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Хур, Дан гэсэн системийг бий болгосон. Эдгээр системүүд E-Mongolia гэсэн нэгдсэн нэг платформ руу шилжинэ гэсэн үг. Иргэд цахим нэг цонхны үйлчилгээ буюу “E-Mongolia” платформоос ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Аравдугаар сарын дундуур бид E-Mongolia  гэсэн албан ёсны платформыг нээнэ” гэдгийг онцлон хэлэв.

Эстони улс нь

дэлхийд хамгийн дэвшилтэт дижитал нийгэм бүтээгч гэдгээрээ алдартай. Өнөөдрийн байдлаар тус улсын төрийн үйлчилгээний 99 хувь нь цахим платформд шилжжээ. Тус улс нь ЗХУ-аас тусгаар тогтносныхоо дараахан буюу 1996 онд Tiger Leap төслийг хэрэгжүүлсэн.

Энэхүү төслийг гол зорилго нь мэдээллийн технологийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах явдал байв. Удалгүй, 2000 оноос X-Road мэдээллийн технологийн системийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд иргэдийн цаг, мөнгийг хэмнэх, авлигын “коридор”-ыг устгах боломжтой гэж үздэг юм байна. X-Road системийн ачаар 2018 онд эстоничуудийн ажиллах жилийг 1,407-р эсвэл ажлын цагийг 12.3 саяар хэмнэсэн үзүүлэлт гарчээ.

Жил бүр эстоничууд төрийн 100-120 үйлчилгээг цахимаар авч байгаа бөгөөд цахим үйлчилгээ нь тэдний амьдралынх нь 10 өдөртэй тэнцэх хэмжээний цаг хугацааг хэмнэж байна. Жишээлбэл, жолооны үнэмлэхийн хугацааг сунгах, техникийн үзлэгт орох, эрүүл мэндийн лавлагааны хүчинтэй хугацааг сунгах зэрэг асуудлаар төрийн байгууллагад хандсан иргэн өмнө нь дунджаар хоёр цаг дараалалд зогсож, ээлжээ хүлээхээс гадна төрийн үйлчилгээг авахад 1.5 цаг өдөрт зарцуулдаг байв. Тэгвэл одоо дээрх үйлчилгээг гэрээсээ таван минутын дотор л авах боломжтой болсон.

Харин Украин улс Эстонийн энэхүү туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2024 он гэхэд төрийн бүх үйлчилгээг 100 хувь цахимжуулахаар ажиллаж байна. Тус улс нь энэ 2020 ондоо багтаан иргэдийн хамгийн их ашигладаг төрийн үйлчилгээний 80 хувийг цахимжуулах ажээ.

Өнөөдрийн байдлаар Украины нийт хүн амын гуравны хоёр нь ухаалаг гар утас ашиглаж байна. Тус улсын нийт нутаг дэвсгэрийн 71 орчим хувь нь интернэт сүлжээнд холбогдсон. Үүний зэрэгцээ Украин улс нь Google pay, Apple pay төлбөрийн системийг хамгийн их ашигладаг топ-10 улсын тоонд багтдаг.

Өнөөдрийн хуралд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй албаныхан оролцсон бол Эстонийн талаас тус улсын Цахим засаглалын академийн Стратеги, хөгжил хариуцсан дэд захирал, шинжээч Ханнес Асток, Эстонийн Мэдээллийн системийн агентлагийн Харилцаа холбооны асуудал хариуцсан менежер асан Катрин Паагмай болон Украины Дижитал шилжилтийн яамны дэд сайд Валерия Ионан нар оролцов.

Холбоотой мэдээ

Apple Watch утасны шинэ загвар коронавирусийн халдварыг илрүүлэх чадвартай|DAAM.mn

Мягмар гарагт Apple компанийн танилцуулсан Apple Watch Series 6 ухаалаг бугуйн цагт нэмэгдсэн шинэ т

18/09/2020

““E-Mongolia” платформыг хөгжүүлэхдээ Эстони улстай хамтран хамгийн тохиромжтой загварыг сонгоно”

арилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Эстонийн цахим засаглалын академи болон Украин улсын Ди

12/09/2020

Хүүхдийн ордоны 2020-2021 элсэлт даваа гаригт эхэлнэ |DAAM.MN

Монголын хүүхдийн ордон 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ ирэх даваа гараг буюу есдүгээр сары

03/09/2020