8 дугаар сард 4.9 мянган иргэн ажилгүй болсон байна |Daam.mn

14/09/2020 55

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг өнөөдөр танилцуулсан билээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлсэн. Үүнээс 2.8 (57.8%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 96 (3.5%) хүнээр өссөн болохыг ҮСХ-ны статистик мэдээ харууллаа. 

Мөн тус хугацаанд бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод 2020 оны наймдугаар сард нийт 2,000 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3,000 (14.2%) хүнээр буурч, өмнөх сараас 243 (1.3%) хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9,700 буюу 52.8%-ийг эмэгтэйчүүд эзэлж буй аж.

ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд “Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 800 буюу 13.3%, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1,500 буюу 29.2%-аар буурсан.

Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд наймдугаар сарын эцэст 28 мянга байсан. Үүнээс

  • 18.3 (65.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд,
  • 9.7 (34.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна” гэв.

График. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажилгүй байгаа шалтгаанаар, дүнд эзлэх хувиар, /2020 оны найдугаар сар/

эх сурвалж: ҮСХ

Холбоотой мэдээ

Эхнэрээ зодож,зугтаахад нь араас нь автомашинаараа дайрч хөнөөжээ | DAAM.MN

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэгэн эмэгтэй нөхрийнхөө гарт харгисл

19/09/2020

ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-ны асуудлыг зориуд өдөөн хатгаж байна | DAAM.MN

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны /ӨМӨЗО/ сургуулиудын нэгдүгээр ангиас хятад хэлний хичээлий

19/09/2020

Иргэн Б.Болороо шүүх дээр ялжээ|DAAM.MN

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн жилийн д

18/09/2020