У.Хүрэлсүх: Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн юм |Daam.mn

14/09/2020 37

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолттой ажиллалаа. Томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон  албаны бусад хүмүүс багтаж ажиллав.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн тусгаж, хөтөлбөрийн 2.6.1.9-д “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна гэсэн зорилт дэвшүүлжээ.

Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд салбар хоорондын уялдааг хангаж, богино хугацаанд үр дүн харуулах оновчтой төлөвлөгөөг боловсруулан гаргах учиртай. Иймд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцаж, судалгаа, малтлага хийж буй эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсож, мэдээлэл солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдаад байсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж,  бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллахаар шийдвэрлэсэн.

Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Тиймээс  Засгийн газрын тэргүүний хувьд УИХ-тай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган төвийн бүсэд ажиллаж байна. Эрдэмтэн судлаачид, түүхч, археологичид, бусад улсын эрдэмтэд хамтарсан экспедицүүд холбогдох газруудад урт богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна.

Тэдний судалгааны дүн өнөөдрийн байдлаар Монгол улсын тулгар төрийн түүхийг даруй 1500 гаруй жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалттай дэлхийн дайдыг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай. Үүний зэрэгцээ соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно. Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарна. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, булш хэрэгсүүр ухагчид хохирогч байхгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хорхирогч нь Монголын ард түмэн юм.

Холбоотой мэдээ

ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-ны асуудлыг зориуд өдөөн хатгаж байна | DAAM.MN

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны /ӨМӨЗО/ сургуулиудын нэгдүгээр ангиас хятад хэлний хичээлий

19/09/2020

11 хүнийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ|DAAM.MN

11 оронд суух Элчин сайдын томилгоог намрын чуулганаар хэлэлцэх асуудал хүлээгдэж байна. Засгийн газ

18/09/2020

У.Хүрэлсүх В.В.Путинг дуурайдаг шиг Ерөнхийлөгчийг дуурайгч бас бий | Daam.mn

Хүн өөрөөсөө илүү хүнийг харж, даган дуурайж хөгждөг гэдэг. Үүний жишээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх

17/09/2020