Барилгын компаниас хоёр пентхаус, 30 байр нэхэж, дарамталсан Б.Цогтбаяр хурандааг ажлаас нь чөлөөлжээ

22/01/2020 81

“Бавгар” компанийн ерөнхий захирал Х.Оюун цагдаагийн алба хаагч, хурандаа Б.Цогтбаяр хоёр жилийн турш шинэ орон сууц,  мөнгө нэхэн дарамталж байгаа талаар хэвлэлд хандсан. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус компани 2015 оны есдүгээр сард ЦЕГ-ын алба хаагч, хууль сахиулагчдын 376 айлын хотхоныг барих гэрээ байгуулжээ.  Гэвч хотхоныг барих ажлын хэсэгт ажиллаж буй хурандаа Б.Цогтбаяр ашиглалтад орсон хоёр пентхаус, одоо баригдаж байгаа блокноос 30 ширхэг байр үнэгүй өг хэмээн нэхэж, дарамталсан гэсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ яг одоо хэвлэлд тайлбар өглөө. Энэ үеэр “Бид сахилга ёс зүйн зөрчилтэй эвлэрэхгүй учир иргэний мэдээллийн дагуу Цагдаа Дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг шалгаж эхэлсэн. Мөн  2018 онд албан хаагчид гомдол гаргасны дагуу уг хотхоны захиалагч талын ажлын хэсгийн өмнөх ахлагчийг сольж Б.Цогтбаярыг энэхүү албан тушаалд томилж байсан юм. Одоо түүнийг ажлаас нь чөлөөлж, Авлигатай тэмцэх газар шалгаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх В.В.Путинг дуурайдаг шиг Ерөнхийлөгчийг дуурайгч бас бий | Daam.mn

Хүн өөрөөсөө илүү хүнийг харж, даган дуурайж хөгждөг гэдэг. Үүний жишээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх

17/09/2020

2 сая төгрөгийн үнэтэй хог хаягдал жижиглэх төхөөрөмжийг 14 сая төгрөгөөр нийлүүлжээ

БОАЖЯ-наас хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг 21 аймгийн Байгаль орчны газар

16/09/2020

Нэр бүхий 117 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлнэ | DAAM.MN

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нэр бүхий 117 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлэх туха

15/09/2020